Balans

Санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга

нягтлан бодох бүртгэлийн баланс.

1. Санхүүгийн тайлан, агуулга

2. Ажил гүйлгээ болон балансын уялдаа

3. Балансын тухай ойлголт, төрөл

4. Хөрөнгө

5. Өр төлбөр

6. Эзний өмч

7. Балансад гарсан өөрчлөлтүүд

Санхүүгийн тайлан, агуулга.

Санхүүгийн тайлан гэдэг нь байгууллагын санхүүгийн байдал, тайлант хугацаанд явуулсан үйл ажилгааны үр дүнгийн талаарх мэдээлэл юм. Санхүүгийн тайлангийн зорилго нь хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардлагатай тухайн байгууллагын мэдээллээр хангадаг. Санхүүгийн тайлан нь байгууллагын дараах мэдээллийг агуулна. Үүнд:

a) Хөрөнгө

b) Өр төлбөр

c) Эзний өмч

d) Орлого, зардал болон олз, гарз

e) Мөнгөн гүйлгээ

Энэхүү санхүүгийн тайлангийн бүрэлдхүүнд:

  1. Үлдэгдэлийн тэнцэл буюу баланс

  2. Орлого үр дүнгийн тайлан

  3. Өмчийн өөрчлөлтийн тайлан

  4. Мөнгөн гүйлгээний тайлан

  5. Нэмэлт тодруулгийн тайлан багтна.

Баланс нь санхүүгийн байдлыг үндсэн элментүүдийнх нь хувьд тайлангийн хугацааны эхэн буюу эцэсийн байдлаар харуулна.

Орлогын тайлан нь тухайн тайлант хугацааны үйл ажилгааны үр дүнг харуулдаг.

Өмчийн өөрчлөлтийн тайлан нь эзэмшигчийн өмчид орсон аливаа өөрчлөлт, эзэмшигчийн зүгээс бизнесдээ оруулсан хөрөнгө оруулалт буюу татан авсан хэмжээ, үйл ажилгааны орлого, зардалын зөрүүгээрх ажил гүйлгээний тухай мэдээллийг харуулна.

Мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн байгууллагын мөнгөний хөдөлгөөнийг харуулна.

Нэмэлт тодруулгын тайлан нь санхүүгийн тайланг үнэн зөв тайлбарлах, шийдвэр гаргахад хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллэээр хангахад чиглэгдсэн санхүүгийн тайланд хавсаргасан тэмдэглэлийг нэмэлт тодруулга гэнэ.

Балансын тухай олголт, төрөл.

Баланс болон үлдэгдлийн тэнцэл нь аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн байдлыг тодорхой хугацаагаар тасалбар болгон харуулдаг албан ёсны тайлан юм. Энэхүү тайлан нь гадны хэрэглэгчдэд байгууллагын хөрвөх чадвар, төлбөрийн чадвар, тогтвортой байдал, санхүүгийн уян хатан байдал зэрэг хүчин зүйлсэд хариу болхуйц товч тодорхой тайлбарыг илэрхийлнэ. Балансыг сар, улирал, жилээр тасалбар болгон гаргана. Балансын бүтэцийг хөрөнгө= өр төлбөр + эзний өмч гэсэн тэгшитгэлийн үндсэнд тайлант хугацааны эхний, эцсийн үлдэгдлээр, хэсгийн, бүлгийн дүнгээр харуулна. Мөн баланс нь толгойн хэсэгтэй байх бөгөөд түүнд байгууллагын нэр, тасалбар болгон гаргаж байгаа он, сар, өдөр зэргийг тусгана.

Өнөөгийн хэрэглэж байгаа практикт хөрөнгийг мөнгөнд хөрвөх чадвар, өр төлбөрийг богино хугацаанд төлөгдөх байдлыг харгалзан байрлуулж байгаа.

Дараах зүйлүүд балансад заавал тусгагдана.

1) Үндсэн хөрөнгө

2) Биет бус хөрөнгө

3) Санхүүгийн хөрөнгө

4) Капиталын аргаар бүртгэгдсэн хөрөнгө оруулалт

5) Бараа материал

6) Худалдааны ба бусад авлага

7) Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө

8) Худалдааны ба бусад өглөг

9) Татварын өглөг ба хөрөнгө

10) Хуримтлагдсан ашиг ба нөөц

11) Хүү тооцогдох урт хугацаат хөрөнгө оруулалт

12) Цөөнхийн хувь оролцоо

13) Гаргасан капитал ба нөөцүүд

Балансыг ерөнхийд нь:

· Эхлэлтийн баланс: энэ нь бизнесийн үйл ажиллагаагаа эхлэх үед бизнесдээ оруулж байгаа хөрөнгө, эх үүсвэрийг харуулдаг.

· Үйл ажилгааны баланс: Энэ нь байгууллага нь оршин тогтнох хугацаандаа тайлангийн үе бүрд хөрөнгө түүний эх үүсвэрийн байдлыг эхний, эцсийн үлдэгдлээр нь харуулдаг санхүүгийн тайлан юм.

· Дуусгалтын баланс. Энэ нь бизнесийн байгууллага татан буугдах, дампуурах, үйл ажилгаагаа зогсоох үед бэлтгэн гаргана.

Балансыг дансны тайлангын гэсэн хоёр хэлбэрээр бэлтгэн гаргана. Дансны хэлбэртэй баланс нь данстай адил зүүн, баруун гар гэсэн хоёр талтай байдаг.

Хөрөнгө

 

Дүн

 

Өр төлбөр ба эзний өмч

 

дүн

 

Хөрөнгийн дүн

 

 

Өр төлбөр баэзний өмчийн дүн

 

 

Тайлангийн хэлбэртэй баланс нь зүүн баруун гар тал гэдгүй хөрөнгө, эзний өмч, өр төлбөр гэсэн элиментүүдийг доош нь дарааллуулан байрлуулна.

Балансын зүйл

 

дүн

 

А. Хөрөнгө

 

 

Хөрөнгийн дүн

 

 

Б. Өр төлбөр ба эзний өмч

 

 

Өр төлбөр ба эзний өмчийн дүн

 

 

· Хөрөнгө

Хөрөнгө гэдэг нь ирээдүйн үйл ажилгааны явцад үр өгөөжөө хүртээх зорилгоор тухайн бизнесийн байгууллагын өмчлөлд байгаа хүлээгдэж байгаа эдийн засгийн нөөц юм.

Хөрөнгийг ашиглагдах хугацаагаар нь эргэлтийн эргэлтийн бус хөрөнгө гэж ангилна.

Эргэлтийн хөрөнгө нь мөнгө болгож борлуулхаар зэхэж байгаа болон үйл ажилгааны хэвийн орчил, балансын дуусгавар болсон өдрөөс хойш нэг жилийн дотор борлогдох болон ашиглагдах хөрөнгийг хэлнэ. Үүнд: мөнгөн хөрөнгө, түргэн борлогдох үнэт цаас, авлага, түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бараа, бэлэн бүтээгдэхүүн, урьдчилж төлсөн зардал зэрэг болно.

Эргэлтийн бус хөрөнгө гэдэг нь бизнесдээ ашиглаж байгаа болон ашиглахаар хүлээгдэж буй нэгээс дээш жил ашиглагдах, хэвийн үйл ажилгааны явцад борлуулхаар завдаагүй хөрөнгийг хэлнэ. Үүнд: газар, барилга, машин механизам, тоног төхөөрөмж, биет бус хөрөнгүүд орно.

Эргэлтийн бус хөрөнгийг биет, биет бус хөрөнгө гэж ангилна. Биет бус хөрөнгө нь өөрийн эзэмшигчдэд үнэ цэнэтэй тодорхой эрх, өрсөлдөх давуу талыг олгодог хууль ёсоор нэхэмжлэх, бүртгэх эрх бүхий урт хугацаанд ашиглагдах хөрөнгүүд орно. Үүнд: гудвилл, патент, зохиогчын эрх гэх мэтийн хөрөнгүүд орно.

Хөрөнгө оруулалт гэдэг нь байгууллагын сул чөлөөтэй байгаа хөрөнгийг орлого ашиг олох зорилгоор бусдад ашиглуулж буй хөрөнгө юм. Хөрөнгө оруулалтыг балансад тусгахдаа хугацаанаас хамааруулан эргэлтийн, эргэлтийн бус хөрөнгөд тусгана.

· Өр төлбөр

Нэг байгууллагын өнгөрсөн ажил гүйлгээ болон түүний үр дүнгээс нөгөө байгууллагад хөрөнгийг шилжүүлэх, эсвэл үйлчилгээ үзүүлэх одоогын үүрэг хариуцлага юм. Өр төлбөрийг хугацаагаар нь урт, богино хугацаат гэж ангилна. Богино хугацаат өр төлбөр нь үйл ажилгааны хэвийн орчил буюу нэг жилийн дотор бий болсон эргэлтийн хөрөнгөө ашиглан барагдуулах боломжтой хариуцлага юм. Урт хугацаат өр төлбөр нь нэг жилээс дээш хугацаатай, нэг жилийн дотор эргэлтийн хөрөнгөөр барагдуулах боломжгүй хариуцлага юм.

Өр төлбөр нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зээлээр худалдан авснаас үүсэх бөгөөд түүнийг дансны өглөг, худалдааны өглөг зэргээр ангилан бүртэгдэг. Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор худалдан авагч, үйлчлүүлэгчээс мөнгийг нь урьдчилан авсан боловч хэрэгжээгүй байгаа орлогыг урьдчилж орсон орлого буюу хойшлогдсон орлого гэж нэрлэн өр төлбөрт хамааруулна.

Мөн үйл ажилгааны явцад зарим өр төлбөрүүд тооцооллоос үүсдэг. Үүнд: цалингийн өглөг, нийгмийн даатгалын өглөг, татварын өглөг гэх мэт.

· Эзний өмч

Эзний өмч нь бизнесийн байгууллагын эздээс бизнестээ оруулсан хөрөнгийн хэмжээг харуулна. Эзний өмчийг цэвэр хөрөнгийн хэмжээ гэж хэлж болох бөгөөд нийт хөрөнгөнөөс өр төлбөрийг хассан дүн юм. Эзний өмч нь цэвэр орлого, нийт санхүүжилтийн хэмжээгээр өсч, цэвэр алдагдал болон эзэмшигчдэд хувиарласан ашгийн хэмжээгээр буурна. Эзний өмчийг хувиараа эрхлэх аж ахуйд эзний өмч, нөхөрлөл болон компанид хувь нийлүүлсэн өмч, хувьцаат компанид хувьцаа эзэмшигчдийн өмч гэж нэрлэх бөгөөд хуримтлагдсан ашгийн хэмжээгээр нийт дүн нь өөрчлөгдөнө.

Хувьцаа эзэмшигчдийн өмчийг бүрдүүлдэг элементүүд нь энгийн хувьцаа, давуу эрхтэй хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, зэрэг болно.

Балансад гарсан өөрчлөлтүүд

Балансад гарах өөрчлөлтүүд нь ажил гүйлгээний шинж чанараас хамааран янз бүр байж болох бөгөөд балансын үндсэн элементүүд болох хөрөнгө, өр төлбөр, эзний өмчтэй хамааруулан авч үзнэ.

Балансад гарах өөрчлөлтийг

  • Хөрөнгө доторх өөрчлөлт

  • Хөрөнгө, өр төлбөр зэрэг нэмэгдэх өөрчлөлт

  • Хөрөнгө, өр төлбөр зэрэг хорогдох өөрчлөлт

  • Эзний өмчтэй холбогдох өөрчлөлт гэж анилна.

· Хөрөнгө доторх өөрчлөлт нь нэг хөрөнгийн данс нэмэгдэхэд нөгөө хөрөнгийн данс хорогдоно.

Жишээ нь: 01.05-нд 1 000 000Т-ийн авлага цуглуулсан гэвэл: Энд мөнгө данс нэмэгдэж, авлага данс буурна.

01.05-нд Дт Мөнгө 1 000 000

Кт Авлага 1 000 000

· Хөрөнгө, өр төлбөр зэрэг нэмэгдэх өөрчлөлт:

Жишээ нь: Бэлтгэн нийлүүлэгчээс 1.10-нд 200 000Т-ийн түүхий эд материал зээлээр худалдаж авсан. Түүхий эд материалын данс нэмэгдэнэ, Өглөг данс нэмэгдэнэ

01.10-нд Дт Түүхий эд материал 200 000

Кт Өглөг 200 000

· Хөрөнгө, өр төлбөр зэрэг хорогдох өөрчлөлт:

Жишээ нь 2.10-нд бэлтгэн нийлүүлэгчид 200 000Т-ийн өглөгийг төлсөн гэвэл Мөнгө, өглөг зэрэг хорогдож байна.

2.10-нд Дт Өглөг 200 000

Кт Мөнгөн 200 000

Эзний өмчийн хэсэгт нөлөөлдөг дараах үйл ажиллагаа байна.

· Эзний хөрөнгө оруулалт

· Эзний татан авалт

· Орлого

· Зардал

Эдгээрийг эзний өмчид хэрхэн нөлөөлхийг харуулбал

Дт Эзний өмч Кт

- Хөрөнгийн + Хөрөнгө оруулалт

Т атан авалт

-Зардал + Орлого

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)