Орлого хүлээн зөвшөөрөлт

Хүргэлтийн дараа орлогыг хүлээн зөвшөөрөх

Хүргэлтийн дараа орлогыг хүлээн зөвшөөрөх 2 арга байдаг.

1. Хэсэгчилсэн борлуулалтын арга

2. Өртөг нөхөлтийн арга

Хэсэгчилсэн борлуулалтын арга: Энэ аргын үед борлуулалтаас мөнгө цуглуулалтыг илүүд үздэг ба мөнгө хүлээн авах хүртэл орлого хүлээн зөвшөөрөлтийг хойшлуулна. Хэсэгчилсэн борлуулалтын аргын дагуу борлуулалтын орлого болон ББӨ-ийг борлуулалт хийгдсэн үед бүртгэх боловч холбогдох нийт ашгийг хойшлуулдаг. Үйл ажиллагааны зардалыг хойшлуулдаггүй. Хойшлогдсон нийт ашгаас хасагдах тайлангийн хугацаанд хүлээн зөвшөөрөх хэрэгжсэн нийт ашгийг тодорхойлохдоо цуглуулсан мөнгийг тайлант хугацааны нийт ашгийн түвшингээр үржүүлж тооцно.

Хэрэгжсэн нийт ашиг = Цуглуулсан мөнгө*Нийт ашгийн түвшин

Хойшлуулсан нийт ашиг дансыг балансад БХӨТ хэсэгт УОО-той ижлээр тайлагнана. Хэрэгжсэн нийт ашиг дансныг ОЗНД-д хаана. Жишээ нь:

А клмпаний 2004-2006 оны үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл

2004

2005

2006

Хэсэгчилсэн борлуулалт

8750,000

11245,600

12543,300

Хэсэгчилсэн борлуулалтын өртөг

7262,500

9446,304

10285,506

Нийт ашиг

1487,500

1799,296

2257,794

Нийт ашгийн түвшин

17%

16%

18%

Мөнгөн цуглуулалт

2004 оны борлуулалтаас

2900,000

2500,000

2985,000

2005 оны борлуулалтаас

5420,000

3165,000

2006 оны борлуулалтаас

7145,000

Дээрх ажил гүйлгээг бүртгэх журналын бичилт нь дараах байдалтай байна.

2004 он

Дт Хэсэгчилсэн дансны авлага 2004 8750,000

Кт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 8750,000

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7 262,500

Кт Бараа материал 7 262,500

Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 8750,000

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7262,500

Кт Хойшлуулсан нийт ашиг 1487,500

Дт Мөнгөн хөрөнгө 2900,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2900,000

2004 онд цуглуулсан мөнгө 2900,000 нийт ашгийн түвшин 17% -р үржүүлж 2004 онд хэрэгжсэн нийт ашгийг тодорхойлно.

Дт Хойшлуулсан нийт ашиг 493,000

Кт Хэрэгжсэн нийт ашиг 493,000

Хойшлуулсан нийт ашиг 994,500-ийн үлдэгдэлтэйгээр /1487,500-493,000/ БХӨТ хэсэгт “Хэсэгчилсэн дансны авлага-2004” 5850,000 нь эргэлтийн хөрөнгө хэсэгт харин хэрэгжсэн нийт ашиг дансныг ОЗНД-д хаах бөгөөд санхүүгийн тайлангийн орлогын тайланд тусгагдана.

2005 он

Дт Хэсэгчилсэн дансны авлага 2005 11245,600

Кт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 11245,600

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 9446,304

Кт Бараа материал 9446,304

Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 11245,600

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 9446,304

Кт Хойшлуулсан нийт ашиг 1799296

Дт Мөнгөн хөрөнгө 7920,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2004- 2500,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2005 5420,000

Дт хойшлогдсон нийт ашиг 2004 /2500,000*17%/ 425,000

Дт Хойшлуулсан нийт ашиг 2005 /5420,000*16%/ 867,200

Кт Хэрэгжсэн нийт ашиг 1292,200

Балансад тусгагдах хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1501,596 /1487,500+1799,296-493,000-1292,200/

2006 он

Дт Хэсэгчилсэн дансны авлага 2006 12543,300

Кт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 12543,300

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 10285,506

Кт Бараа материал 10285,506

Дт Хэсэгчилсэн борлуулалтын орлого 12543,300

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 10285,506

Кт Хойшлуулсан нийт ашиг 2257,794

Дт Мөнгөн хөрөнгө 13295,400

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2004- 2985,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2005- 3165,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2006 – 7145,000

Дт хойшлогдсон нийт ашиг 2004 /2985,000*17%/ 507,450

Дт Хойшлуулсан нийт ашиг 2005 /3165,000*16%/ 506,400

Дт Хойшлогдсон нийт ашиг 2006 / 7145,000*18%/ 1286,1000

Кт хэрэгжсэн нийт ашиг 2299,950

Хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1459,440 /1501596+2257,794-2299,950/ Хэсэгчилсэн дансны авлага болон хойшлуулсан нийт ашиг дансыг он тус бүрээр нь тусад нь бүртгэх шаардлагатай Учир нь тайлант үе тус бүрийн нийт ашгийн түвшин өөр өөр байна.

Өртөг нөхөлтийн арга: Энэ аргын үед борлуулалт хийх үед хийгдэх журналын бичилт нь хэсэгчилсэн борлуулалттай яг адилхан бөгөөд нийт ашгийг цуглуусан мөнгө нь борлуулсан барааны өртгийг нөхөх хүртэл хойшлуулдаг. Хойшлуулсан нийт ашгийг балансад авлагаас хасагдах байдлаар тусгадаг. Цуглуусан мөнгө нь өртгөөс давах үеэс эхлэн орж ирсэн мөнгөний хэмжээгээр ашгийг хүлээн зөвшөөрнө. Жишээ нь: А компаний 2006-2007 оны борлуулалттай холбоотой мэдээлэл

2006

2007

Хэсэгчилсэн борлуулалт

6599,000

8106,540

Хэсэгчилсэн борлуулалтын өртөг

5146,300

7009,100

Нийт ашиг

1452,700

1097,440

Цуглуусэн мөнгө

2006 оны борлуулалтаас

4,000,000

2005,000

2007 оны борлуулалтаас

3560,000

Дээрх ажил гүйлгээг бүртгэх журналын бичилт нь дараах байдалтай байна.

Дт Хэсэгчилсэн дансны авлага 2006 6599,000

Кт Хэсэгчилсэн борлуулалт 6599,000

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 5146,300

Кт Бараа материал 5146,300

Дт Хэсэгчилсэн борлуулалт 6599,000

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 5146,300

Кт Хойшлуулсан нийт ашиг -2006 1452,700

Дт Мөнгөн хөрөнгө 4,000,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2006- 4000,000

2006 онд ашиг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ББӨ нь 5146,300₮ байхад цуглуулсан мөнгө нь 4,000,000 учраас нөхөгдөөгүй өртөг 1146,300₮ байна. Хойшлуулсан нийт ашиг 1452,700₮-ийг хэсэгчилсэн дансны авлага 2599,000₮ /6599,000-4,000,000/ -өөс хасагдах байдлаар тусгана.

2007 он

Дт Хэсэгчилсэн дансны авлага 2007 8106,540

Кт Хэсэгчилсэн борлуулалт 8106,540

Дт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7009,100

Кт Бараа материал 7009,100

Дт Хэсэгчилсэн борлуулалт 8106,540

Кт Хэсэгчилсэн борлуулалтын өртөг 7009,100

Кт Хойшлуулсан нийт ашиг -2007 1097,440

Дт Мөнгөн хөрөнгө 5565,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2006- 2005,000

Кт Хэсэгчилсэн дансны авлага 2007 – 3560,000

Дт Хойшлуулсан нийт ашиг 2006 858,700

Кт Хэрэгжсэн нийт ашиг 858,700

2006 оны хойшлуулсан нийт ашиг данснаас 858,700₮-ийг хэрэгжсэн ашигт шилжүүлж байгаа нь 2006 оны борлуулалтаас 2005,000₮ төлөгдсөн бөгөөд энэ нь 2006 оны эцэст нөхөгдөөгүй өртөг 1146,300₮-өөс давсан /2005,000-1146,300/

2007 оны эцэс дэх хойшлуулсан нийт ашиг дансны үлдэгдэл нь 1691,440₮ болж байна. /1452,700+1097,440-858,700/

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)